Цаг: 09 : 54

Нүүр / Танилцуулга

Танилцуулга

Монголын аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний салбарын хагжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн “Баянгол зочид буудал” анх 1964 онд байгуулагдсан.

Засгийн Газрын өмч хувьчлалаар 1991 онд “Баянгол зочид буудал” ХК болгон хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдөж анхны хувьчлагдсан зочид буудал болсон байна.

Баянгол зочид буудал нь 4 одны зэрэглэлтэй ба голчлон бизнес ангилалын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Хүчин чадлын хувьд 215 өрөөнд 400 гаруй зочдыг нэг дор хүлээн авах чадалтай буюу  Улаанбаатар хотод хамгийн олон өрөөтэй зочид буудал, мөн 500 хүн боñоогоор хүлээн авах хүчин чадал бүхий  Баянгол зоогийн газар гэх мэт хамгийн хамгийн гэсэн тодотголыг зүй ёсоор хүлээсээр байна.

Нийт зочид буудлын хэмжээнд 5 дээд зэрэглэлийн ресторан үйл ажиллагаа явуулж байна.

Рестораны нэр                                                     Хүчин чадал

1.    Баянгол ресторан

Ази – Европ хоолны ресторан                  Суугаа 300-350хүн, Босоо-500хүн

2.    “Монголын нэг өдөр”

Монгол хоолны ресторан                          Суугаа 80хүн,  Босоо-100хүн

3.     Дээд зэрэглэлийн виноны “Wine House” кафе-бар                    60хүн

4.    Bellagio Вьетнам Үндэсний хоолны ресторан                               60хүн

5.    Касабланка –Ази, Сингапур хоолны ресторан                            100хүн

Манай үйлчилгээнүүд:

Буудлын бүх ангиллын өрөөнүүд өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой. Интернетын хурд 1 мегабайт.

Бүх өрөөнүүд 45 суваг бүхий кабелын телевизд холбогдсон.

Өрөөнөөсөө дэлхийн аль ч улс орон руу ярих нөхцөл бүхий  холбооны бүрэн системтэй

Мөн дагалдах  20 төрлийн үйлчилгээг зочдод үзүүлж байна. Үүнд:

  • Өглөөний цай
  • Өрөөн дэхь нэг удаагийн цай, кофе
  • Минерал ус
  • Өрөөн дэхь Мини бар,
  • Зочны угаалга
  • Өрөөний үйлчилгээ
  • Room service
  • 24 цагийн саун
  • Үсчин
  • Манекур, педекур
  • Гоо сайхан, массаж
  • Бялдаржуулах өрөө
  • Зочин тосох, хүргэж өгөх
  • Өглөө бүрийн Mongol messenger сонин

Нүүр »  |  Буцах »