Цаг: 09 : 51
Мэндчилгээ

Эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.
Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг Баянгол зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай зочид буудал нь 1964 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй 4 одны зэрэглэлтэй бөгөөд бизнес ангиллын зочид төлөөлөгч, жуулчдыг хүлээн авч үйлчлэхийн зэрэгцээ 215 өрөөнд 400 гаруй зочин хүлээн авах хүчин чадалтай. Мөн 500 хүн босоогоор хүлээн авах багтаамжтай орчин үеийн ресторан ажиллуулж байна. Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таны тав тухтай амарч, аялах, бизнесээ амжуулах бүхий л бололцоог хангах зорилгоор үйлчилгээний төвүүдийг байгуулан Баянгол зочид буудал байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно.
Баянгол зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвийн А зэрэглэлийн бүсд байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 17 км, төмөр замын төв будлаас 2 км зайтайн оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.
Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай байгууллагаар дахин үйлчлүүлэхийг хүсье.
Захиалга өгөх :
+976 - 11-328869.